Dark Light
Гадаад | 2026-08-02

ЧИПНИЙ ХОМСДОЛООС ҮҮДЭН ГАР УТАС, КОМПЬЮТЕРИЙН ҮНЭ ӨССӨӨР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дэлхийн санах ойн чипний гуравны нэгийг үйлдвэрлэгч "Самсунг" (Samsung) компанийн мэдээлснээр RAM чипний дутагдал ирэх онд үргэлжлэхээс гадна 2027 онд улам бүр даамжирч, нийлүүлэлтийн хүндрэл хамгийн багадаа 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

AI-д суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор Самсунг зэрэг чип үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа AI өгөгдлийн төвүүдэд шаардлагатай өндөр хүчин чадлын санах ойн чип үйлдвэрлэхэд түлхүү чиглүүлж, урт хугацааны томоохон захиалгыг тэргүүлэх ач холбогдол өгч эхэлжээ.

Үүний зэрэгцээ чипний нийлүүлэлт хумигдаж, үйлдвэрлэлийн өртөг өссөнөөр Самсунг, Эппл, Нвидиа зэрэг компаниуд ухаалаг гар утас, компьютер, график карт зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлж эхэлсэн байна. Энэ нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөхөөр байгааг салбарын шинжээчид анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16