"Tesla" компани "SpaceX"-тэй нэгдэх үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд Хятад дахь бизнесээ бүрэн тусгаарлах боломжийг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Нэрээ нууцласан эх сурвалжийн мэдээлснээр "Tesla"-гийн зарим удирдлагуудад Хятад дахь бизнесээ салгах, тухайлбал салбараа бие даалгах, худалдах эсвэл бүрмөсөн хаахад бэлтгэхийг зөвлөжээ. Мөн гүйцэтгэх захирал Илон Маск Бээжин Тайвань руу халдсан тохиолдолд Хятадын салбараа тусгаарлахад одооноос бэлтгэхийг удирдлагууддаа аль хэдийн үүрэг болгосон байна.
Хятад дахь салбараа дэлхийн бусад үйл ажиллагаанаас тусгаарлах нь "Tesla"-г "SpaceX"-тэй нэгтгэхэд илүү хялбар болох юм. Учир нь "SpaceX" нь АНУ-ын батлан хамгаалах салбарын гэрээт компани тул иргэншил болон үндэсний аюулгүй байдлын хатуу журмыг мөрдөх ёстой байдаг. Гэсэн хэдий ч энэ нь тус компанийн хувьд асар том буулт болох юм. Учир нь Хятад улс нь "Tesla"-гийн автомашины гол зах зээлээс гадна Ази, Европыг хангадаг үйлдвэрлэлийн төв хаб нь болдог билээ.






Гадаад



