Dark Light
Гадаад | 2026-08-02

МОСКВАГИЙН РЕСТОРАНД ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, ГУРВАН ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Бямба гарагт Москва хотын Кудринская талбайд байрлах дээд зэрэглэлийн "Балзи Росси" Итали ресторанд гар хийцийн бөмбөг дэлбэрсний улмаас 3 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан тухай ОХУ-ын Терроризмын Эсрэг Үндэсний Хороо мэдээллээ.

Амиа алдагсдын нэг нь тэсрэх бөмбөг оруулахыг завдсан эмэгтэй бөгөөд рестораны хамгаалагч түүнийг зогсоох үед дэлбэрэлт болсон байна. Баттай бус мэдээллээр уг эмэгтэй бөмбөг тээвэрлэж яваагаа мэдээгүй, өөр хэн нэгэн алсаас удирдан дэлбэлсэн байж болзошгүй гэнэ.

Тухайн өдөр тус ресторан хувийн арга хэмжээтэй байсан бөгөөд одоогоор аюулгүй албаныхан ойр орчмын гудамжийг хаан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16