Dark Light
Гадаад | 2026-08-03

АНУ, ИРАН ЦӨМИЙН ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ДАХИН ЭХЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ, Иран өнөөдөр буюу наймдугаар сарын 3-нд цөмийн асуудлаарх хэлэлцээгээ сэргээн эхлүүлэхээр болсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрээр Саудын Араб, Катар, АНЭУ болон Ираны хүсэлтийн дагуу Иранд төлөвлөж байсан томоохон цэргийн цохилтоо түр хойшлуулсан бөгөөд үүний оронд хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн гэжээ.

Трампын хэлснээр, Ормузын хоолойтой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд дараагийн шатанд Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Харин Ираны Fars агентлаг Ормузын хоолойн талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, ийм мэдээлэл худал гэж няцаасан байна.

Үүнээс өмнө Израилийн Channel 12 телевиз Катарын зуучлагчдын саналын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи буулт хийснээр Дональд Трамп төлөвлөж байсан цэргийн цохилтоо цуцалсан гэж мэдээлээд байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16