Бразилийн Масейо хотод болсон нөхөрсөг тоглолтын үеэр гарсан буудалцааны улмаас Centro Sportivo Alagoano клубын өсвөрийн багийн хөлбөмбөгчин Микаэл Леандро да Силва амиа алдсан талаар Globo мэдээллээ.
Өмнө нь Сан-Паулу клубын өсвөрийн багт тоглож байсан 15 настай тамирчин буудлагын үеэр хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураажээ.
Урьдчилсан мэдээллээр, уг буудалцаан нь хар тамхины хууль бус наймаатай холбоотой орон нутгийн бүлэглэлүүдийн мөргөлдөөний улмаас гарсан байна. Хэрэг явдлын үеэр мөн хэд хэдэн хүн шархаджээ.





Гадаад


