АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 2-нд Вашингтон руу нисэх замдаа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Канадын ой хээрийн түймрийн утаатай холбоотойгоор тус улсад авах арга хэмжээгээ эцэслэн шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Тэрээр "Тийм ээ. Удахгүй бүх зүйл тодорхой болно" хэмээн хэлсэн бөгөөд ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Одоогийн байдлаар Канадын нутаг дэвсгэрт 130 ой хээрийн түймэр бүртгэгдээд байгаа аж. Үүнээс хамгийн том түймэр нь 73.2 мянган га талбайг хамраад байна.





Гадаад


