Кибер гэмт хэрэгтнүүд криптовалют хадгалах хамгийн найдвартай төхөөрөмжүүдийн нэгт тооцогддог Coldcard хэтэвчийн программ хангамжийн эмзэг байдлыг ашиглан их хэмжээний Bitcoin хулгайлсан талаар Bloomberg мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн халдлагын үеэр хакерууд хэтэвчийн сэргээх түлхүүр (seed phrase) үүсгэдэг санамсаргүй тоо үүсгэгчийн алдааг ашиглан хэрэглэгчдийн нууц түлхүүрийг тогтоож, данснуудыг нь хоосолсон байна. Galaxy Research-ийн тооцоолсноор, халдлагын эхний өдрийн хохирол л гэхэд 86 сая ам.долларыг давжээ.
Кибер аюулгүй байдлын Failsafe компанийн захирал Анейрин Флинн "Энэ нь криптовалют дангаараа бүрэн аюулгүй байж чаддаггүйг харууллаа. Төхөөрөмж зөвхөн таны нууц түлхүүрийг үүсгэдэг. Харин уг математик үндэс нь алдагдсан тохиолдолд нууц түлхүүрийг урвуу инженерчлэлийн аргаар сэргээх боломжтой болдог" хэмээн тайлбарласан байна.






Гадаад


