АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Иран хоёр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийг мягмар гараг гэхэд хэвийн горимд шилжүүлэх асуудлаар хэлэлцэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр сэтгүүлчдэд "Бид Ормузын хоолойг нээх асуудлаар ярилцаж байна. Бүр маргааш гэхэд бүрэн нээх боломжийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь дараагийн шатны эхлэл болно" хэмээн хэлжээ.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд хэрэв хэвийн ажиллагаанд шилжвэл дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй тодорхойгүй байдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.







Гадаад



