Dark Light
Гадаад | 2026-08-04

ХЯТАД АЮУЛТАЙ АСТЕРОИДЫГ УСТГАХ ШИНЭ АРГА БОЛОВСРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хятадын Пуужингийн технологийн академийн судлаачид Дэлхийд аюул учруулж болзошгүй том хэмжээний астероидыг саармагжуулах хоёр үе шаттай шинэ арга санал болгожээ.

South China Morning Post-ийн мэдээлснээр, уг арга нь эхний шатанд металл сум ашиглан астероидын гадаргуу дээр гүн хонхор үүсгэх, дараа нь уг нүхэнд сансрын хөлгөөр цөмийн цэнэг байршуулж, удирдлагатай дэлбэрэлт хийх зарчимд тулгуурлаж байна.

"Space: Science & Technology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, хийсэн загварчлалаар 3 мегатонны хүчин чадалтай дэлбэрэлт нь 100 метрийн диаметртэй астероидыг бүрэн устгах боломжтой гэж тооцоолжээ. Энэ нь Хирошимад хаясан атомын бөмбөгөөс ойролцоогоор 200 дахин хүчтэй хэмжээ юм.

Судлаачид мөн цөмийн цэнэгийг астероидын гадаргуугаас 30 метрийн гүнд байрлуулах нь гадаргуу дээр шууд дэлбэлэхээс илүүтэйгээр түүний замналыг өөрчлөх үр нөлөөг гурав дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

Өмнө нь НАСА-гийн судлаачид дэлхийд ойр орших 1998 SH2 нэртэй биетийг 30 орчим жилийн турш астероид гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ "харанхуй сүүлт од" болохыг тогтоосон юм. Ийм төрлийн биетүүд нь гаднах төрхөөрөө астероидтой төстэй боловч хөдөлгөөн, шинж чанараараа сүүлт одтой төстэй байдаг аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16