Дэлхийн хамгийн том цахим худалдааны платформуудын нэг болох Amazon компанийн хувьцааны ханш наймдугаар сарын 3-нд 5.64 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ хамгийн өндөрдөө 286.9 ам.долларт хүрчээ.
Үүний үр дүнд тус компанийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 3 их наяд ам.долларын босгыг давсан байна.
Одоогийн байдлаар Amazon нь зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй таван компанийн нэг бөгөөд үнэлгээ нь 3.08 их наяд ам.долларт хүрчээ.
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компаниуд:
- NVIDIA – 4.9 их наяд ам.доллар
- Alphabet – 4.54 их наяд ам.доллар
- Apple – 4.48 их наяд ам.доллар
- Microsoft – 3.63 их наяд ам.доллар
- Amazon – 3.07 их наяд ам.доллар







Гадаад



