Dark Light
Гадаад | 2026-08-04

2026 ОНЫ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны Дэлхийн аялал жуулчлалын хотуудын сонирхол татах индексийг танилцуулж, жуулчдын хувьд хамгийн сэтгэл татам хотуудыг тодруулжээ.

Судалгааг Yanolja Research төвөөс хийсэн бөгөөд олон нийтийн сүлжээн дэх 14 хэлээрх хэлэлцүүлэг, дэлхийн 200 аяллын чиглэлийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Хотуудыг дэлхий дахинд танигдсан байдал болон жуулчдад төрүүлдэг сэтгэл хөдлөлийн нөлөө гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр үнэлжээ. Мөн байгаль, архитектур, түүх, соёл, зочломтгой байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

Нийт үнэлгээгээр тэргүүлсэн 10 хот:

  1. Нью-Йорк
  2. Парис
  3. Осака
  4. Киото
  5. Сөүл
  6. Лондон
  7. Ром
  8. Бангкок
  9. Окинава
  10. Чикаго

Хамгийн өндөр танигдсан хотууд:

  1. Нью-Йорк
  2. Парис
  3. Лондон
  4. Ром
  5. Бангкок
  6. Сөүл
  7. Вашингтон
  8. Осака
  9. Лос-Анжелес
  10. Киото

Хамгийн сэтгэл татам хотууд:

  1. Осака
  2. Киото
  3. Нью-Йорк
  4. Сөүл
  5. Парис
  6. Лондон
  7. Ром
  8. Окинава
  9. Бангкок
  10. Дубай

Судалгаагаар Нью-Йорк дэлхийд танигдсан байдал болон жуулчдад төрүүлдэг эерэг сэтгэгдлийг амжилттай хослуулснаар нийт үнэлгээг тэргүүлжээ.

Мөн АНУ-ын 16 хот дэлхийн шилдэг 50-д багтсан нь тус улсын соёл, бизнес, энтертайнмент, аялал жуулчлалын өргөн боломжийг илтгэж буйг онцолсон байна.

Харин Азийн Осака, Киото, Сөүл, Окинава зэрэг хотууд өвөрмөц, мартагдашгүй аяллын туршлага санал болгодгоороо өндөр үнэлгээ авч, хамгийн сэтгэл татам хотуудын эхний аравт багтжээ. Судалгааны зохиогчдын үзэж буйгаар орчин үеийн жуулчид зөвхөн үзмэр бус, тухайн хотын өгдөг сэтгэл хөдлөл, онцгой туршлага, дурсамж-ийг илүү чухалчилдаг болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16