Dark Light
Гадаад | 2026-08-04

АФГАНИСТАНААС 2000 ОРЧИМ ЖИЛИЙН ӨМНӨХ ЭРТНИЙ ЗООС ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Афганистаны Баглан мужийн Бурка бүсээс ойролцоогоор 2000 жилийн настай байж болзошгүй эртний зоос олджээ.

Түүхэн олдворыг мал хариулж явсан нэгэн хүүхэд санамсаргүйгээр олсон бөгөөд хадгалалт, хамгаалалтын зорилгоор Баглан мужийн Мэдээлэл, соёлын газрын музейд шилжүүлсэн байна.

Баглан мужийн Мэдээлэл, соёлын газрын дарга Асадулла Мустафа Хашимигийн мэдээлснээр, урьдчилсан судалгаагаар уг зоос нь Грек-Бактрийн хаант улсын үед хамаарах магадлалтай аж.

Зоосны нас, онцлог шинж, жинхэнэ эсэхийг нарийвчлан тогтоохын тулд Кабулаас мэргэжилтнүүд ирж нэмэлт шинжилгээ хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр мөн түүх, соёлын өвийг ирээдүй хойч үедээ хадгалан хамгаалах нь чухал болохыг онцолж, иргэдийг олсон түүхэн эд өлгийн зүйлсээ эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөхийг уриалсан байна.

Баглан муж нь Афганистаны эртний дурсгал, археологийн олдвороор хамгийн баялаг бүс нутгуудын нэгт тооцогддог.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16