Dark Light
Гадаад | 2026-08-05

КРИШТИАНУ РОНАЛДОГИЙН ХУРИМАНД ЯМАР АЛДАРТНУУД УРИГДСАН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хөлбөмбөгийн ертөнцийн тод од, амьд домог Криштиану Роналдугийн Жоржина Родригезтэй хийх хуримын зочдын урьдчилсан жагсаалт ил болжээ.

Роналду хуримдаа UFC-ийн аварга асан Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нарыг урьсан байна. Мөн дуучин Дрейк, Рианна, Женнифер Лопез, стример IShowSpeed, Британийн телевизийн хөтлөгч Пирс Морган зэрэг дэлхийд алдартай зочид оролцох төлөвтэй байгаа аж.

Хурим ирэх амралтын өдрүүдэд Португалын Мадейра аралд болно. Хосууд эхлээд Фуншал хотын сүмд гэрлэх ёслолоо хийж, дараа нь таван одтой зочид буудалд хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуримын бэлтгэлтэй холбоотойгоор зочид буудлын хоёр давхар болон хэд хэдэн баар баасан, бямба гарагт ажиллахгүй болохыг зочдод урьдчилан мэдэгдсэн байна.

Фуншал хот нь Криштиану Роналдугийн төрсөн нутаг бөгөөд тэрээр 2025 онд Жоржина Родригезд гэрлэх санал тавьсан юм. Хосууд 2016 оноос хойш хамтран амьдарч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16