Их Британийн Засгийн газар шоронгийн багтаамж хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр болсон талаар Ерөнхий сайд Энди Бөрнхэм мэдэгдлээ.
Түүний хэлснээр, хүчин, хүүхдийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс уг хөтөлбөрт хамрагдахгүй. Харин эрт суллагдсан хоригдлуудад тавих хяналтыг чангатгаж, ихэнхэд нь цахим бугуйвч зүүлгэхээс гадна тодорхой бүс, паб, олон нийтийн арга хэмжээнд зорчихыг хязгаарлах аж. Мөн зарим хоригдолд автомашин жолоодохыг хориглох эрхийг пробацийн албанд олгохоор болжээ.
Ерөнхий сайд өнөөгийн нөхцөл байдлыг 2010-2024 онд эрх барьж байсан Консерватив намын бодлоготой холбон тайлбарлаж, шоронгийн тогтолцоо хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрсэн тул шинэ гэмт хэрэгтнүүдийг цаг тухайд нь хорих боломжгүй болох эрсдэлтэй байгааг онцолсон байна.
Мөн тэрээр 2031 он гэхэд 14 мянган шинэ хорих байр байгуулж, шоронгийн хэт ачааллын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Одоогийн байдлаар Их Британийн шоронгуудын дүүргэлт 98 хувьд хүрсэн бөгөөд 2024 оны есдүгээр сараас ялынхаа 40 хувийг эдэлсэн хоригдлуудыг үе шаттайгаар хугацаанаас нь өмнө сулгах хөтөлбөр хэрэгжиж байна.





Гадаад





