Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо болон Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын сангууд дэлхийн хамгийн ховордсон 100 амьтныг хамгаалж, тоо толгойг нь сэргээх хамтарсан төсөл эхлүүллээ.
Тодруулбал, Ди Каприогийн байгуулсан Re:wild сан болон Жефф Безосын Bezos Earth Fund хамтран Phoenix Species Project төслийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хоёр сангийн зөвхөн устах аюулд орсон амьтдыг хамгаалахад чиглэсэн хамгийн том санаачилга болж байна.
Төслийн санааг Леонардо Ди Каприо хэдэн жилийн турш боловсруулсан бөгөөд дараа нь Жефф Безос болон түүний эхнэр Лорен Санчес Безос нэгджээ. Төслийн хүрээнд Мадагаскарын алтан сифак, АНУ-ын Хойд Каролина мужийн саламандр, Филиппиний Висая үүтэй гахай, Галапагосын ягаан игуана, Танзанийн уян яст мэлхий, Шинэ Гвинейн Аттенборогийн урт хошуут ехидна зэрэг устах аюул нүүрлэсэн олон амьтны тоо толгойг сэргээхээр төлөвлөсөн байна.
Төслийн гол зорилго нь зөвхөн ховор амьтдыг устахаас аврах бус, олон жилийн турш санхүүгийн хомсдолтой ажиллаж ирсэн орон нутгийн байгаль хамгаалах санаачилгуудыг тогтвортой дэмжихэд чиглэж байгаа аж.






Гадаад





