Dark Light
Гадаад | 2026-08-06

УКРАИН ОРОСЫН ТОМООХОН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

ОХУ-ын Ярославль хот дроны халдлагад өртөж, тус хот дахь "Славнефть-ЯНОС" газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ.

Халдлагын гол бай нь жилд ойролцоогоор 15 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, ОХУ-ын хамгийн том таван газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг болох "Славнефть-ЯНОС" байжээ. Тус үйлдвэрт Евро-5 стандартын бензин, дизель түлш, нисэхийн керосин, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, тосолгооны материал, битум, парафин, шингэрүүлсэн хий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Ярославль мужийн захирагч Михаил Евраев бүс нутагт өнөөдрийг хүртэлх хамгийн өргөн хүрээтэй дроны халдлагыг няцаасан гэж мэдэгдэж, нийт 88 нисгэгчгүй аппаратыг устгасан бөгөөд хүний амь нас эрсдээгүй, шархадсан хүн байхгүй гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, халдлагын улмаас нэг хувийн орон сууц шатаж, хэд хэдэн орон сууцны барилгын цонх хагарч, иргэдийн автомашин гэмтсэн байна. Учирсан хохирлыг нөхөн төлөхөө орон нутгийн эрх баригчид амласан бөгөөд Москва чиглэлийн авто замыг түр хугацаанд хаажээ.

Энэ нь Украины талын дронууд тус үйлдвэрийг онилсон анхны тохиолдол биш бөгөөд өмнөх халдлагуудын үеэр ч үйлдвэрт хэд хэдэн удаа гал гарч байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00