Dark Light
Гадаад | 2026-08-06

ИТАЛИ ЭМЭГТЭЙ САЯ ЕВРОНЫ СУГАЛААНЫ ТАСАЛБАРАА ХОГ РУУ ХАЯЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Италийн Апулия мужийн нэгэн эмэгтэй нэг сая еврогийн хонжвортой сугалааны тасалбараа андуурч хогийн саванд хаясан ч хог тээврийн ажилтнуудын тусламжтайгаар буцаан олж чаджээ.

Эмэгтэй сугалааны тасалбараа шалгуулахаар орон нутгийн дэлгүүрт очсон байна. Харин төхөөрөмж тасалбарыг шууд төлбөр олгох боломжгүй гэж заасан тул тэрээр ямар ч хонжворгүй гэж ойлгон хогийн саванд хаяжээ. Учир нь тухайн дэлгүүр зөвхөн бага хэмжээний хонжворыг л шууд олгох эрхтэй байжээ.

Гэртээ харьсны дараа ар гэрийнхэн нь түүний сонгосон дугаарууд нэг сая еврогийн жекпот хожсоныг мэдэгдсэн байна. Эмэгтэй яаран дэлгүүрт буцаж очсон ч хогийн савыг аль хэдийн хоосолсон байжээ.

Үүний дараа тэрээр хог хаягдлын үйлчилгээ эрхэлдэг SANB компанид хандсан бөгөөд ажилтнууд хогийн машины явсан чиглэлийг тогтоож, түүнийг зогсоосон байна. Тусгай баг нэг хоногоос илүү хугацаанд хогийг нэг бүрчлэн шалгасны эцэст олон баримтын дундаас нэг сая еврогийн хонжвортой сугалааны тасалбарыг олжээ.

Тасалбарыг эзэнд нь буцаан өгсөн бөгөөд азтан эмэгтэй тасалбар хайх ажиллагаанд гарсан бүх зардлыг өөрөө бүрэн төлөхөө амласан байна.

 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00