Dark Light
Гадаад | 2026-08-06

ШИНЭ ЗЕЛАНДЫН НИЙСЛЭЛД 15 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА ЦАС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа цас оржээ.

Наймдугаар сарын 4-нд зөвхөн нийслэл төдийгүй Хойд болон Өмнөд арлын олон бүс, тэр дундаа Крайстчерч, Данидин хотуудад цас оржээ. Өмнөд арлын гурван цаг уурын станцад агаарын температур -9 хэм хүртэл буурсан байна.

Цас, мөстөлтийн улмаас улсын хэмжээнд хэд хэдэн авто замыг хааж, олон сургууль хичээлээ цуцалжээ. Цагдаагийн байгууллага халтиргаа гулгаанаас болж олон автомашин замаас гарсан тохиолдол бүртгэгдсэн тул иргэдийг зайлшгүй шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулсан байна.

Харин олон нийтийн сүлжээнд хүмүүс хотын гудамжинд цана, сноубордоор гулгаж буй бичлэгүүд олноор нийтлэгджээ. Тэдгээрийн нэгэнд Гиннесийн дээд амжилтын ном-д дэлхийн хамгийн эгц гудамжаар бүртгэгдсэн Данидин хотын Болдуин гудамжаар цанаар гулгаж буй дүрс бичигдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00