Европ, Азийн олон улс шатахууны нийлүүлэлтийн хүндрэлтэй нүүр тулж байна. Ялангуяа Европт нисэх онгоцны түлшний хомсдол эрчимжиж, хөгжиж буй импортлогч орнуудад боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгджээ. Харин АНУ-д нийлүүлэлтийн дарамт нэмэгдэж байгаа ч одоогоор бодит хомсдол үүсээгүй байна. Мөн ахуйн зориулалтын шингэрүүлсэн хийн түлш (LPG)-ийн нийлүүлэлт муудаж, дэлхийн хэмжээнд ойролцоогоор 3.4 тэрбум хүн эрсдэлд өртөж болзошгүйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) анхааруулжээ.
Wood Mackenzie-ийн шинжилгээнд дурдсанаар, хамгийн таагүй хувилбараар нийлүүлэлтийн гол хоолой болох “Ормуз” 2026 оны эцэс хүртэл хаалттай хэвээр үргэлжилбэл Brent төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 200 ам.долларт хүрэх боломжтой байна. Дэлхийн түлшний хомсдол, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед хэрэглэгчид ирээдүйгээ бодсон худалдан авалтын төлөвлөгөө гаргаж, хэрэгцээгээ урьдчилан тооцох нь чухал юм. Бусдадаа түгээгээрэй







Гадаад




