Google компани 2026 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн гар утасны төхөөрөмжүүд дэх Google Assistant үйлчилгээг үе шаттайгаар зогсоож, оронд нь Gemini хиймэл оюуны туслахыг нэвтрүүлэхээр болжээ.
Компанийн зүгээс хэрэглэгчдэд илгээсэн гэх цахим захидлуудад энэ талаар мэдэгдсэн байна. Есдүгээр сарын 4-нөөс хойш Google Assistant-ыг бүх хэрэглэгчийн төхөөрөмжөөс бүрэн халж дуусгах ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх аж.
Ингэснээр уг үйл явц дууссаны дараа Google Assistant-ыг гар утас, таблет болон бусад холбогдсон төхөөрөмж дээр ашиглах боломжгүй болно. Харин "Hey Google" гэж дуудсан тохиолдолд шууд Gemini програм ажиллах юм.
Google Assistant-ыг Gemini-ээр солихын тулд хэрэглэгчийн Android төхөөрөмж шинэ системийн наад захын шаардлагыг хангах бөгөөд Gemini тухайн газар нутагт ашиглах боломжтой байх шаардлагатай байна.







Гадаад




