Dark Light
Гадаад | 2026-08-07

ДУБАЙ КРИПТОВАЛЮТЫГ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОН НЭВТРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дубайн олон улсын нисэх онгоцны буудлуудад үйл ажиллагаа явуулдаг татваргүй худалдааны Duty Free дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний төлбөрт криптовалют хүлээн авч эхэлжээ. Энэ нь Ойрх Дорнодын бүс нутагт анх удаа хэрэгжиж буй шийдэл болж байна.

Дубайн Duty Free сүлжээ дижитал төлбөрийн Crypto.com Pay системийг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд уг үйлчилгээ Дубай болон Аль-Мактум олон улсын нисэх буудлуудыг хамарчээ.

Crypto.com платформын хэтэвчиндээ криптовалюттай хэрэглэгч гар утасныхаа аппликэйшнийг нээж, төлбөрийн терминал дээрх QR кодыг уншуулахад хангалттай. Систем нь криптовалютыг автоматаар дирхамд хөрвүүлж, дэлгүүрийн дансанд шилжүүлэх юм.

Дубайн эрх баригчид мөн 2026 оны эцэс гэхэд хувийн хэвшлийн нийт гүйлгээний 90 хувийг бэлэн бус хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00