АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн нефтийг “АНУ-ын гарт орсон олз” хэмээн нэрлэжээ.
Тэрбээр наймдугаар сарын 5-нд Невада мужийн Лас-Вегас хотын ойролцоо үг хэлэх үеэрээ Венесуэл дэлхийн хамгийн их нефтийн нөөцтэй орнуудын нэг гэдгийг онцолсон байна.
Трамп Каракаст болсон АНУ-ын цэргийн ажиллагааг “48 минутын дайн” гэж нэрлээд, АНУ “хуучин арга барилаар” ажилласнаар Венесуэлийн нефтийн орлогоос ажиллагаанд зарцуулснаас хавьгүй их ашиг хүртсэн гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн “дайны олз ялагчид очдог” хэмээн хэлж, АНУ болон Венесуэл дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцийн 60 орчим хувийг эзэмшдэг гэх тооцоог дурдсан байна.







Гадаад




