Dark Light
Гадаад | 2026-08-07

АНУ-ЫН ЭРДЭМТЭД ХАРШИЛ ӨДӨӨДӨГГҮЙ БИГЛЬ ҮҮЛДРИЙН НОХОЙ ГАРГАН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын эрдэмтэд ген засварлах CRISPR технологийг ашиглан харшил үүсгэдэггүй хоёр "Beagle" үүлдрийн нохойг гарган авчээ.

“Kindred Companion Sciences” компанийн судлаачид нохойд харшил үүсгэдэг гол хүчин зүйлсийн нэг болох Can f 1 уургийг үйлдвэрлэх үүрэгтэй генийг өөрчилсөн байна. Генетикийн өөрчлөлт хийсэн нохдод уг уураг илрээгүй аж.

Компанийн захирал, генетикч Мэтт Уокер өөрөө нохойн харшилтай ч эдгээр нохдын нэгтэй жил гаруй хугацаанд хамт амьдрахдаа харшлын шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Гэхдээ мэргэжилтнүүд энэ технологи нь нохойн харшлыг бүрэн арилгана гэж үзэхэд эрт байгааг онцолж байна. Учир нь зарим хүн зөвхөн Can f 1 бус, нохойн бусад харшил үүсгэгч уургуудад ч мэдрэг байдаг байна. Тус компани шинэ технологийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө нохдын эрүүл мэнд, өсөлт хөгжлийг удаан хугацаанд ажиглах аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00