ОХУ-ын Сахалин мужийн Углегорск дүүрэгт нохой эзнээ баавгайн гэнэтийн дайралтаас аварчээ.
Сахалины Мал эмнэлэг, үржлийн аж ахуйн агентлагийн мэдээлснээр, уг хэрэг эрэгтэй эзэн нохойныхоо хамт ойд явж байх үед болжээ. Баавгай гэнэт тэдний өмнө гарч ирэхэд нохой эзнээ хамгаалан араатан руу дайрсан байна. Энэ үеэр эзэн нь аюулгүй зайд гарч, тусламж дуудаж амжжээ.
Баавгай нохойг сарвуу, соёогоороо олон удаа хүнд шархдуулсан ч нохой амьд үлдсэн байна. Түүнийг их хэмжээний цус алдалт, булчингийн гэмтэл, гүн шархтайгаар мал эмнэлгийн эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийжээ.
Малын эмч нар нохойн амь насыг хэдэн цагийн турш тэмцэн аварсан бөгөөд одоо биеийн байдал нь тогтворжиж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж. Эзэн нь нохойгоо “жинхэнэ баатар” хэмээн нэрлэж, амийг нь аварсан эмч нарт талархсанаа илэрхийлжээ.







Гадаад




