Норвеги улсын иргэн Кирсти Ларсен хүүдээ “Гешер” гэх нэр өгсөнтэй холбоотойгоор ногдуулсан торгуулийг төлөөгүй тул хоёр хоног баривчлагдсан байна.
Норвегийн эрх баригчид уг нэрийг гадаад гаралтай бөгөөд эрэгтэй хүүхдэд тохиромжгүй гэж үзжээ. Мөн “Гешер” нэр нь “Гезер” овогтой төстэй тул төөрөгдөл үүсгэж болзошгүй гэж үзсэн байна.
Хүүхдийг хугацаанд нь бүртгүүлж чадаагүйтэй холбоотойгоор Ларсенийг 1600 норвеги крон (ойролцоогоор 160 ам.доллар)-оор торгосон ч тэрбээр торгуулийг төлөхөөс татгалзжээ. Учир нь торгуулийг төлөх нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзсэн байна. Орлогын эх үүсвэр, хурааж болох хөрөнгө байхгүй тул төлөгдөөгүй торгуулийг хоёр хоногийн хорих ялаар сольж, тэрбээр ялаа эдэлжээ.
Ларсен хүүдээ “Гешер” нэрийг зүүднийхээ дагуу өгсөн байна. Тэрбээр зүүдэндээ нэгэн дуу хоолой хүүдээ “гүүр” гэсэн утгатай нэр өгөхийг хэлсэн гэжээ. Улмаар уг үгийн еврей хэл дээрх хувилбарыг хүүхдийнхээ нэр болгон сонгосон байна.







Гадаад




