Dark Light
Гадаад | 2026-08-08

ХИЙМЭЛ ОЮУНААР ГЭРИЙН ДААЛГАВАР ХИЙЛГЭВЭЛ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дани улсад шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн ахлах ангийн сурагчдын хиймэл оюун ухаан ашиглан хуулбарлах, бие даалтын ажлаа бусдаар хийлгэхээс сэргийлсэн шинэ журам хэрэгжиж эхэлнэ.

Гэрийн даалгавар болон бичгийн ажлыг генератив хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийх тохиолдол нэмэгдэж байгаа нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болгосон гэж тус улсын Боловсролын сайд Магнус Хейнике мэдэгджээ.

Шинэ журмаар гэртээ хийсэн бүх бичгийн ажлыг сурагч заавал амаар хамгаалах бөгөөд жил бүр ойролцоогоор 9000 сурагч өгдөг үндсэн бичгийн шалгалт болох SSO-д ч энэ шаардлагыг мөрдөнө. Мөн бичгийн шалгалтын үеэр дэлгэцийн хяналтын систем ашиглаж, сургуулиуд хичээл, шалгалтын үеийн интернетийн агуулгыг шүүх тусгай программ нэвтрүүлэхээр болжээ.

Боловсролын яамнаас бичгийн даалгаврыг аль болох сургууль дээр, багшийн хяналт дор хийлгэхийг зөвлөж байна. Сайд Магнус Хейнике хиймэл оюун ухаан сурагчдын ур чадвар, академик чадавх, ялангуяа бие даан сэтгэх чадварт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд сургууль, багш, сурагчидтай хамтран шийдэл боловсруулах шаардлагатайг онцолсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00