Dark Light
Гадаад | 2026-08-10

ТРАМП: ИРАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ МАШ ХҮНД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эдийн засгийн нөхцөл байдал муудаж, инфляц өндөр, санхүүгийн боломж нь хязгаарлагдмал байгааг мэдэгджээ.

Тэрбээр Axios-т өгсөн ярилцлагадаа АНУ Ирантай холбоотой асуудлаар “чимээ шуугиангүйгээр” ажиллаж байгаа гэж хэлсэн байна. АНУ-ын албаныхны мэдээлснээр, Трамп долоо хоногийн өмнө Ираны эсрэг өргөн хүрээний цэргийн ажиллагааг сэргээх хандлагатай байсан ч зөвлөхүүд нь түүнийг одоогоор хурцадмал байдлыг намжаах чиглэлд ажиллахыг ятгажээ.

Трамп Ираныг эдийн засгийн хувьд “маш муу” нөхцөлд байгаа гэж тодорхойлоод, үүнд АНУ-ын зүгээс Ираныг далайгаар бүслэсэн явдал нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч тэрбээр Тегерантай тохиролцоонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19