Хятад улс "Тайфун" хүчтэй шуурганы улмаас далайн эрэг орчмын бүс нутгуудад хамгийн өндөр түвшний онцгой байдал зарлахад хүргэж, 1000 гаруй нислэгийг цуцалсан байна. Мөн шуурганы улмаас нэг сая гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ.
Жэжян мужийн Вэньжөү хотоос 900 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 1000 гаруй түр хамгаалах байр байгуулсан байна. Түүнчлэн Шанхай хотын хоёр томоохон нисэх буудалд 1400 орчим, Ханжөүгийн нисэх буудалд 270 нислэгийг цуцалжээ.
Хятадын Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр, тайфун орон нутгийн цагаар үд дунд Жэжян мужийн Юйхуань хотын орчимд эх газарт хүрсэн байна. Тайфуны төвийн ойролцоох бүсэд салхины хурд цагт 150 километрээс давжээ. Мөн Жэжян мужийн төв болон зүүн хэсгээр 250-500 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна.
"Тайфун" шуурганы улмаас өмнө нь аялал жуулчлалын газруудыг хааж, усан онгоцны үйлчилгээг зогсоон, олон тооны нислэгийг цуцлаад байсан юм.






Гадаад



