Францын алдарт Сен-Тропе амралтын газар нь маргаантай санхүүч Жеффри Эпштейний сүлжээнд охидыг татан оролцуулдаг гол газруудын нэг байсан талаар мэдээлжээ.
Мөрдөн шалгалтын дүнгээр Сен-Тропе нь Парисын Фош өргөн чөлөөнд байрлах Эпштейний орон сууцны дараа Франц дахь охидыг “бэлгийн мөлжлөгийн зорилгоор” татан оролцуулдаг хоёр дахь гол цэг байжээ. Эпштейн тус амралтын газарт бараг жил бүр очдог байсан байна.
Францын мөрдөгчдийн тогтоосноор Эпштейний Франц дахь гол хамтрагчдын нэг нь “MC2 Model Management” загварын агентлагийн захирал, “Karin Models” агентлагийн хуучин менежер Жан-Люк Брюнель байжээ. Тэрбээр загварын агентлагуудыг ашиглан Эпштейнд залуу охидын мэдээллийн санд нэвтрэх боломж олгодог байсан аж. Брюнель баривчлагдсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сард шоронд байхдаа амиа хорлосон байна.
Жеффри Эпштейн 2019 онд АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутгагдсан. Тэрбээр мөн оны долдугаар сард хорих ангид нас барсан бөгөөд мөрдөн шалгах байгууллагууд түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн юм.






Гадаад



