Dark Light
Гадаад | 2026-08-10

ИХ БРИТАНИД СҮҮЛИЙН 30 ЖИЛД БАЙГААГҮЙ ХАЛУУН ӨДРҮҮД ТОХИОЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Их Британид агаарын температур 30 хэмээс дээш хүрсэн өдрийн тоогоор шинэ дээд амжилт тогтжээ.

2026 он гарснаас хойш тус улсад агаарын температур 30 хэм болон түүнээс дээш хүрсэн 35 өдөр бүртгэгдээд байна. Зуны улирал дуусахад гурван долоо хоног үлдсэн байгаа нь өмнөх дээд амжилтыг хэдийнэ давсан үзүүлэлт болжээ.

Өмнөх рекорд 1995 онд бүртгэгдсэн байна. Харин ирэх долоо хоногт Их Британид агаарын температур 35 хэмд дөхөж, энэ оны тав дахь удаагийн хэт халалтын үе эхлэх төлөвтэй байгаа аж.

Их Британийн Цаг уурын алба наймдугаар сарын 3-нд мэдээлэхдээ, 2026 оны долдугаар сар Англи, Уэльсийн хувьд цаг уурын ажиглалтын түүхэн дэх зуны хоёр дахь сарын хамгийн хуурай үе болсныг онцолжээ.

Тухайлбал, долдугаар сард Англид ердөө 6.5 миллиметр хур тунадас орсон нь олон жилийн дундаж үзүүлэлтийн 10 хувьтай тэнцэж байна. Харин Уэльст 9.3 миллиметр хур тунадас бүртгэгдсэн нь дунджаас ердөө 9 хувьтай байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00