“Интер Майами” клубын довтлогч Лионель Месси Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын сэтгүүлч Фран Касаретто мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, Месси аав Хорхе Месситэй салах ёс гүйцэтгэх үеэр Аргентины зарим хэвлэл мэдээллийн байгууллага гэр бүлийнх нь хувийн нууцад халдсан гэж үзэж байгаа аж.
“Месси Хорхе Месситэй салах ёслолын үеэр гэр бүлийнх нь хувийн нууцад халдсан Аргентины хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг хуулийн арга хэмжээ авахаа баталсан” хэмээн сэтгүүлч “X” хуудсандаа бичсэн байна.
Хорхе Месситэй салах ёслол наймдугаар сарын 9-нд болсон бөгөөд арга хэмжээ өндөржүүлсэн хамгаалалтын дор зохион байгуулагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, ёслолд зөвхөн гэр бүлийн гишүүд оролцсон байна.







Гадаад



