Dark Light
Гадаад | 2026-08-10

"Z" ҮЕ ИХ БРИТАНИД 168 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Их Британи ажил эрхэлдэггүй, сурч боловсордоггүй “Z” үеийн залуусын улмаас жил бүр ойролцоогоор 125 тэрбум фунт стерлинг буюу 168 тэрбум ам.долларын эдийн засгийн алдагдал хүлээж байна.

“The Guardian” сонины мэдээлснээр, тус улсад одоогоор ажил эрхэлдэггүй, сурдаггүй, мэргэжлийн сургалтад хамрагддаггүй “NEET” ангилалд багтах нэг сая орчим залуу байна. 2008 оны санхүүгийн хямрал болон коронавирусийн цар тахлын үед өсөж торнисон эдгээр залуус амьдралын өртөг нэмэгдэх, төрийн үйлчилгээ хумигдах, хиймэл оюун ухааны хөгжил хөдөлмөрийн зах зээлийг эрс өөрчлөх зэрэг олон сорилттой нүүр тулж байгаа аж.

Үүний зэрэгцээ Их Британид залуучуудад зориулсан үйлчилгээнд зарцуулдаг төсөв 1.3 тэрбум фунт буюу 76 хувиар буурчээ. Үүний улмаас олон мянган залуучуудын клуб үйл ажиллагаагаа зогсоож, нийгмийн ажилтнуудын тоо ч эрс цөөрсөн байна.

Тус нийтлэлд засгийн газар сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулахын оронд үүссэн асуудлын үр дагаврыг арилгахад их хэмжээний мөнгө зарцуулж байгааг шүүмжилжээ. Тухайлбал, залуусыг ажилтай болгоход зарцуулсан нэг фунт тутамд тэтгэмжид 25 фунт стерлинг зарцуулж байгаа аж.

Залуусыг хөдөлмөр эрхлэлт болон боловсролд эргэн хамруулах бодит үр дүнд хүрэхгүй бол төрийн зардал цаашид нэмэгдсээр байх эрсдэлтэйг нийтлэлд онцолсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00