Бразилд далайн бохирдлыг бууруулах зорилгоор хүний үсээр хийсэн шүүлтүүр ашиглаж эхэлжээ. Экологичид гоо сайхны салон, үсчин газруудаас цуглуулсан үсээр газрын тосны асгаралтыг тогтоох хөвөгч хаалт хийж байна.
Энэхүү технологийн туршилтыг удаан хугацаанд төрөл бүрийн бохирдолд өртсөн Рио-де-Жанейро хотын Гуанабара буланд хийжээ. Үсээр хийсэн хаалт нь усанд хөвж, газрын тос болон бусад бохирдуулагч бодисыг өөртөө шингээн цуглуулах зориулалттай аж.
Химийн мэргэжилтэн Каролин Карвальогийн мэдээлснээр, уг хаалт далайн усанд дөрвөн сар хүртэл тэсвэрлэх чадвартай бөгөөд усан онгоц болон хууль бус хаягдлаас үүссэн бохирдлыг шингээж чаддаг байна.
Энэхүү арга нь АНУ болон Чилид өмнө нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд Бразилд олон арван гоо сайхны салон, үсчин газрууд төсөлд нэгдэж, тайрсан үсээ хандивлажээ.
Мөн үснээс гадна амьтны ноосыг ашиглан ижил төрлийн шүүлтүүр хийх боломжтой аж.







Гадаад



