Олон улсын физикчдийн баг Нарны аймгийн анхдагч бодист молибден-94 изотопын хэмжээ яагаад хэвийн бус өндөр байсныг тайлбарлажээ.
Судалгааг “Physical Review Letters” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар уг үзэгдлийг тайлбарлахын тулд үл мэдэгдэх болон ер бусын физикийн процесс шаардлагагүй аж.
Судлаачид устөрөгчийн нөөцөө шавхсан хөгшин оддын дотор явагддаг цөмийн урвалын үр дүнд молибден-94 изотоп өмнөх тооцооллоос илүү ихээр үүсдэг болохыг тогтоосон байна.
Энэхүү үр дүн нь Нарны аймаг үүссэн үеийн бодист ажиглагддаг “молибдений аномали”-тай холбоотой онол болон ажиглалтын хоорондын зөрүүг арилгах боломж олгожээ.







Гадаад



