АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг сүүлийн 50 жилийн хугацаанд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгохыг шаарджээ.
Тэрбээр энэ талаар “Truth Social” платформд нийтэлсэн байна. Трампын хэлснээр, Ираны төлөөлөгчид сүүлийн таван сарын хугацаанд болсон цэргийн мөргөлдөөний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа аж.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч мөргөлдөөн нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой эхэлсэн бөгөөд өмнөх хэлэлцээний үеэр нөхөн төлбөрийн асуудал огт яригдаагүй гэж мэдэгджээ.
Трамп мөн Ираны зүгээс замын хажууд байрлуулсан тэсрэх төхөөрөмж болон бусад мөргөлдөөний улмаас амь үрэгдэж, хүндээр шархадсан хүмүүсийн төлөө нөхөн төлбөр нэхэмжилж буйгаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Ираны Исламын хувьсгалын гвардийн корпусын командлагч асан Касем Сулеймани тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгохыг шаарджээ.
Трамп Иран сүүлийн 50 жилийн хугацаанд амь насыг нь хохироосон гэх олон зуун мянган эсэргүүцэгчийн ар гэрт мөн нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр энэ шаардлагыг цаашдын бүх хэлэлцээнд оруулахыг өөрийн төлөөлөгчдөд үүрэг болгосноо мэдэгджээ.







Гадаад



