Dark Light
Гадаад | 2026-08-11

ПОЛЬШ, ГЕРМАНЫ ХООРОНД ГАЗРЫН ТОСНЫ ОРДООС ҮҮДЭЛТЭЙ ЗӨРЧИЛДӨӨН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Польшийн Балтийн тэнгисийн эргээс илрүүлсэн газрын тос, байгалийн хийн томоохон хуримтлал хоёр орны хооронд байгаль орчин, эрчим хүчний бодлогын маргаан үүсгэж эхэллээ. Канадын Central European Petroleum (CEP) компани Польшийн баруун хойд хэсгийн Świnoujście боомтоос ойролцоогоор 6 км-ийн зайд, Балтийн тэнгист Wolin East ордыг илрүүлсэн. Компанийн тооцоогоор уг талбайд 22 сая тонн олборлох боломжтой нүүрсустөрөгч, мөн ойролцоогоор 5 тэрбум шоо метр арилжааны зориулалттай байгалийн хий агуулагдаж байна. Энэ нь Польшийн түүхэн дэх хамгийн том газрын тосны илрүүлэлтүүдийн нэг юм.

Гэвч уг орд Герман улсын Usedom арлын ойролцоо байрладаг нь маргааны гол шалтгаан болж байна. Германы байгаль хамгаалах байгууллагууд Балтийн тэнгист газрын тос, хий олборлох шинэ төслүүдийг зогсоохыг шаардаж, олборлолт нь бүс нутгийн экосистем болон аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ. Германы BUND, Deutsche Umwelthilfe, WWF зэрэг байгууллагууд болон нутгийн иргэдийн санаачилгууд олборлолтын эсрэг нэгдэж, асуудлыг Европын түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Харин Польшийн тал уг нээлтийг эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх, импортын хамаарлыг бууруулах боломж гэж үзэж байгаа юм. Польшийн Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр одоогоор “томоохон орд” гэхээсээ илүү газрын тос, хийн хуримтлал батлагдсан шатандаа байгаа бөгөөд олборлолт эхлэхээс өмнө нэмэлт судалгаа, баримтжуулалт шаардлагатай гэжээ. Балтийн тэнгисийн газрын тос, хийн асуудал нь зөвхөн Польшийн эрчим хүчний бодлогоор хязгаарлагдахгүй, Польш–Германы бодлогын маргаан болж хурцдах төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00