Dark Light
Гадаад | 2026-08-11

ДЭЛХИЙН ДАЛАЙН ТЕМПЕРАТУР ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны долдугаар сард дэлхийн далайн гадаргын дундаж температур ажиглалтын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүрчээ. Туйлын бүс нутгийг эс тооцвол далайн гадаргын дундаж температур 20.96 хэм болсон нь 2023 оны долдугаар сарын үзүүлэлтээс өндөр байна.

Ялангуяа Атлантын далайн эрэг болон Газар дундын тэнгисийн баруун хэсэгт усны температур огцом нэмэгдэж, далайн хүчтэй халалтын үзэгдэл ажиглагдсан байна.

Мөн 2026 оны долдугаар сарын дэлхийн хуурай газрын агаарын дундаж температур 2024 оны мөн үеэс ердөө 0.01 хэмээр бага байжээ. Иймээс эрдэмтэд 2024, 2026 оны долдугаар сарыг ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь сарууд гэж үзэж байна.

Баруун Европт зургаа, долдугаар сарын хоорондох хугацаа түүхэн дэх хамгийн халуун үе болж, дундаж температур хэвийн хэмжээнээс 2.79 хэмээр өндөр буюу 21.62 хэмд хүрчээ. Үүний улмаас Газар дундын тэнгисийн орнуудад ойн түймэр нэмэгдэж, Сена, Рейн, Дунай зэрэг голын усны түвшин буурсан байна.

Судлаачид дэлхийн дулааралтай холбоотой эдгээр температурын өөрчлөлт цаашид үргэлжилж, “Эль-Ниньо” үзэгдлийн нөлөөгөөр температур улам нэмэгдэх боломжтой гэж үзжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00