ОХУ-ын шоронд хоригдож байсан, биеийн байдал нь маш хүнд байсан АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хуучин алба хаагчийг суллагдсан гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Трамп Truth Social платформд нийтлэхдээ, “Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн миний яриа хэлэлцээний дараа ОХУ түүнийг хүмүүнлэгийн үндэслэлээр суллахаар зөвшөөрсөн” түүнээс ямар нэгэн хоригдол солилцоо хийгдээгүй гэдгийг нэмж хэлжээ.
Массачусетс мужийн харьяат Роберт Гилман 2022 онд ОХУ-д галт тэргэнд зорчиж байхдаа цагдаагийн ажилтныг өшиглөсөн гэх үндэслэлээр баривчлагдсан байна. Саяхан түүнийг ухаан санааны хэвийн байдал алдагдсан, кататони төст байдалд орсны дараа хорих газраас Оросын энгийн иргэдэд зориулсан эмнэлэгт шилжүүлжээ.
Трамп Гилмантай утсаар ярьснаа хэлээд, “Түүнд ганцхан хүсэлт байсан — ГАЙХАЛТАЙ том чизбургер онгоцноос буухад нь бэлэн байлгах. Үүнийг би хариуцъя!” хэмээн бичжээ.
Тэрээр мөн “Миний засаг захиргаа гадаад улсад саатуулагдсан америкчуудыг эх оронд нь авчрах асуудлыг нэн тэргүүнд тавьж ирсэн бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд үүнийг хэрэгжүүлсэн” гэж нэмж хэлсэн байна.
|
Эх сурвалж
| CNN
|
И.АМАРБАЯСГАЛАН







Гадаад



