Dark Light
Гадаад | 2026-08-12

ХОЙД СОЛОНГОС ПУУЖИН ХАРВАЛАА

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
Өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд Солонгосын хойгийн зүүн эргийн Вонсан орчмоос "Хойд Солонгос" Дорнод тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын арми мэдээллээ. Энэ нь долоо хоног хүрэхгүй хугацаанд хийсэн хоёр дахь энэ онд хийсэн 11 дэх удаагийн ийм төрлийн пуужингийн туршилт бөгөөд Өмнөд Солонгос, АНУ хамтран хийх гэж буй цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй үйлдэл хэмээн үзэж байна.
 
Пёньян холбоотнуудын эдгээр сургуулилтыг дайны бэлтгэл сургуулилт хэмээн эрс буруушаадаг бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор сургуулилтын үеэр өөрийн зэвсгийн туршилтуудыг тогтмол хийдэг.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газар (NSO) өнгөрсөн долоо хоногоос хойш пуужингийн туршилтууд үргэлжилж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж буй ийм өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоохыг Пёньянд уриалжээ.
 
JCS-ийн мэдээлснээр пуужин 700 гаруй километр ниссэн бөгөөд түүний нарийвчилсан үзүүлэлтүүдийг Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид хамтран шинжилж байна.
 
Мөн “Өмнөд Солонгос, АНУ-тай хамтарсан батлан хамгаалах байр суурийн хүрээнд манай арми Хойд Солонгосын бүх үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, аливаа өдөөн хатгалтад шийдэмгий, давуу хүчээр хариу өгөх чадавх болон бэлэн байдлаа хадгалж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж | YONHAP
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00