Google-ийн хиймэл оюун ухааны судалгааны DeepMind хэлтэс ажил горилогчдын анкетыг автоматаар шалгадаг дотоод AI системээ ашиглахаас татгалзаж, хүний оролцоотой сонгон шалгаруулалтад эргэн шилжиж эхэлжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, тус систем нь олон тооны өргөдлийг автоматаар шүүж, зарим боломжит нэр дэвшигчийг хүний нөөцийн ажилтанд хүргэлгүйгээр хассан байна. Үүний улмаас DeepMind-ийн зарим баг ажил горилогчдын материалыг хүнээр дахин хянуулах арга сонгожээ.
Ялангуяа Google DeepMind-ийн AGI Safety and Alignment Team ажил горилогчдод зориулан анкетыг хүнээр хянуулах боломжийг нэмэгдүүлэх тусгай маягт ашиглаж байгаа талаар мэдээлсэн байна. Тус баг AI систем нэр дэвшигчийн CV-г буруу шүүн хасах магадлалтайг анхааруулжээ.
Сонирхолтой нь Google өөрөө байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд AI-д суурилсан шийдлүүдийг санал болгосоор байгаа юм. Энэ тохиолдол нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг бүрэн автоматжуулахад AI-ийн алдаа, өрөөсгөл байдал зэрэг эрсдэл байсаар байгааг дахин харуулж байна. Судалгаанууд ч автомат анкет шүүлтүүр нь тодорхой бүлгийн нэр дэвшигчдэд ялгавартай нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулдаг.






Гадаад



