АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын эхээр АНУ-ын Нууц албаны зөвлөмжийн дагуу Туркээс өөрийн ерөнхийлөгчийн онгоцоор бус, өөр онгоцоор нууцаар ниссэнээ баталжээ.
Тэрбээр Вашингтоны ойролцоох Эндрюсийн цэргийн баазад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Нууц албаны шаардлагыг дагаж, өөр онгоцоор ниссэн гэдгээ хэлсэн байна.
“The Washington Post” сонинд наймдугаар сарын 10-нд мэдээлснээр, Трамп долдугаар сарын 7-8-нд Анкарад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа ерөнхийлөгчийн онгоцондоо суусан ч хэдхэн минутын дараа АНУ-ын Агаарын цэргийн хүчний C-32A төрлийн цэргийн тээврийн жижиг онгоцонд шилжсэн байна.
Уг ажиллагаа нь Ирантай холбоотойгоор Трампын эсрэг бодит аюул заналхийлэл үүссэнтэй холбоотой бөгөөд болзошгүй халдагчдыг төөрөгдүүлэх зорилготой байсан гэж тус сонин мэдээлжээ.






Гадаад



