АНУ-ын “Tesla” компани ойрын гэрлийн фар хэт тод асаж, өөдөөс ирж буй жолоочийн харагдах орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэсэн шалтгаанаар 20,349 автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
“Reuters”-ийн мэдээлснээр, эргүүлэн татах ажиллагаанд “Tesla Model 3” болон “Model Y” загварын зарим цахилгаан автомашин багтаж байна.
Хэт тод гэрэл нь эсрэг урсгалд зорчиж буй жолоочийн харах чадварыг хязгаарлаж, улмаар зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй аж.
Харин асуудлыг шийдвэрлэх эцсийн арга одоогоор тодорхой болоогүй талаар холбогдох зохицуулагч байгууллага мэдээлсэн байна.






Гадаад



