Dark Light
Гадаад | 2026-08-12

GEMINI AI НЭГ ТЭРБУМ ИДЭВХТЭЙ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Gemini аппликэйшн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоогоор нэг тэрбумыг давсан талаар мэдээлжээ. Ингэснээр Gemini нь Google-ийн сарын нэг тэрбум хэрэглэгчийн босгыг давсан 14 дэх бүтээгдэхүүн болж байна.

Gemini-ийн хэрэглэгчдийн өсөлт эрчимжиж, OpenAI-ийн ChatGPT-тэй өрсөлдөх хэмжээнд хүрчээ. ChatGPT мөн өнгөрсөн зургадугаар сард сарын нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна.

Google Gemini-ийг Search, Workspace, Android зэрэг бүтээгдэхүүнүүддээ өргөнөөр нэвтрүүлж байгаа ч энэ удаагийн нэг тэрбум хэрэглэгчийн тоонд зөвхөн Gemini аппликэйшний хэрэглэгчид багтсан аж. Харин Google-ийн мэдээлснээр Gemini хэрэглэгчдийн 63 хувь нь дуут харилцааны функцийг ашигладаг бөгөөд тус AI өдөрт 150 сая гаруй зураг үүсгэж байна.

Мөн Gemini iOS төхөөрөмж дээр 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Google цаашид Gemini-ийн шинэ загвар, боломжуудыг хөгжүүлж, хиймэл оюун ухааны үйлчилгээгээ Pixel болон бусад бүтээгдэхүүндээ улам өргөжүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00