Австраличуудын хамгийн их санаа зовж буй асуудлыг тодорхойлсон сүүлийн үеийн судалгаагаар амьжиргааны өртөг, орон сууцны хямрал тэргүүлж байна. Ipsos-ийн 2026 оны долдугаар сарын судалгаагаар амьжиргааны өртөг 65 хувийн үзүүлэлттэйгээр нэгдүгээрт бичигдэж, өмнөх сараас гурван нэгжээр өсжээ. Харин орон сууцны хямрал 43 хувийн үзүүлэлттэйгээр хоёрдугаарт орсон байна. Түрээсийн үнэ болон ипотекийн зээлийн дарамт нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ асуудал иргэдийн санаа зовнилын гол шалтгаануудын нэг болжээ.
Харин Salvation Army-ийн 2025 оны судалгаанд оролцогчдын 71 хувь нь орон сууцны хүртээмж болон орон гэргүйдлийг орон нутагтаа тулгамдсан гол асуудал гэж нэрлэж байжээ.
Эдийн засгийн нөхцөл байдал болон гэмт хэрэг тус бүр 24 хувийн үзүүлэлттэйгээр удаалсан бол эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж 23 хувиар тавдугаарт орж байсан байна. Үүний зэрэгцээ Австралийн нийгэмд уугуул иргэдийн эрх, олон соёлт нийгмийн нэгдэл, шилжилт хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд болон санхүүгийн хүндрэл зэрэг урт хугацааны сорилтууд анхаарлын төвд хэвээр байна.






Гадаад




