Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай үргэлжилж буй дайныг дуусгах төлөвлөгөөтэй холбоотой саналаа АНУ-ын талд танилцуулсан гэж мэдэгдлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ АНУ Украины батлан хамгаалах чадавхыг, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах салбарыг бэхжүүлэхэд тусалж, ОХУ-д дайныг үргэлжлүүлэх бус дуусгахад бэлтгэх дарамт үзүүлэх боломжтой гэж онцолсон байна.
Мөн Зеленский Украины тагнуулын байгууллагад ОХУ есдүгээр сард болох парламентын сонгуулийг ашиглан шинэ дайчилгаа зарлах төлөвлөгөөтэй байгааг нотлох баримт байгаа хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр, ОХУ сонгуулийн дараа оны эцэс хүртэл хэдэн зуун мянган иргэнээ дайчлах бөгөөд ирэх онд мөн адил хэмжээний нэмэлт дайчилгаа явуулахаар бэлтгэж байгаа аж.






Гадаад




