Dark Light
Гадаад | 2026-08-12

Д.ТРАМП ДАХИАД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тус улсын хууль тогтоомж үүнд хатуу хязгаарлалт тавьдаг гэж мэдэгджээ.

Тэрбээр Вашингтоны ойролцоох Эндрюсийн цэргийн баазад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би нэр дэвшихийг хүсэж байна. Гэхдээ хууль маш хатуу” хэмээн хэлсэн байна.

Трампын бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2029 оны нэгдүгээр сард дуусна. АНУ-ын Үндсэн хуулийн 22 дугаар нэмэлт өөрчлөлтөөр нэг хүн ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүү ажиллахыг хязгаарласан байдаг.

Гэсэн хэдий ч Трамп гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийн талаар өмнө нь хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00