“Freedom Press Foundation” ашгийн бус байгууллага “The Intercept” хэвлэлтэй хамтран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тус улсын засаг захиргааны эсрэг Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шалтгаан нь Трампын эзэмшдэг “Trump Media & Technology Group” компани “Truth Social” платформын нөлөө бүхий хаягуудын нийтлэлд санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдод шуурхай нэвтрэх боломж олгох төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой байна.
Тус байгууллагуудын үзэж буйгаар, “Truth Social” дахь Трампын албан ёсны хаягийн мэдээлэлд тэргүүн ээлжид нэвтрэхийн тулд сард 100 мянган ам.доллар төлөхөөр болсон нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа аж.
Түүнчлэн “Trump Media & Technology Group” компани долдугаар сард “Truth API” үйлчилгээг нэвтрүүлж, платформын нөлөө бүхий хаягуудын нийтлэлд бодит цагийн горимоор нэвтрэх боломжийг лицензийн үндсэн дээр олгож эхэлсэн байна.
Трампын “Truth Social” хаягийг 12.9 сая хэрэглэгч дагадаг бөгөөд энэ нь тус платформын хамгийн олон дагагчтай хаягт тооцогддог. “Truth API” үйлчилгээ наймдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлжээ.







Гадаад




