АНУ-д бензиний дундаж үнэ наймдугаар сарын 12-нд нэг галлон буюу 3.78 литр нь 4.03 ам.долларт хүрч, энэ үеийнхээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
GasBuddy компанийн газрын тосны зах зээлийн шинжээч Патрик Де Хааны мэдээлснээр, тус улсын бензиний дундаж үнэ наймдугаар сарын 12-ноос хойш өмнө нь хэзээ ч нэг галлон нь 4 ам.доллараас давж байгаагүй аж.
Хамгийн ойр үзүүлэлт 2022 онд бүртгэгдэж, тухайн оны наймдугаар сарын 12-нд бензиний дундаж үнэ 3.98 ам.доллар байсан байна.
Шатахууны үнэ оны эхнээс дэлхийн газрын тосны нийлүүлэлттэй холбоотой хүндрэл, Ойрхи Дорнодын нөхцөл байдлын нөлөөгөөр өндөр түвшинд хадгалагдаж байгаа юм.






Гадаад




