Dark Light
Гадаад | 2026-08-13

ПУТИН ЗҮҮН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Номхон далайн флотын сургуулилалтад оролцох үеэрээ тус улсын зүүн хилийн аюулгүй байдлыг хангах асуудлаар уулзалт хийжээ.

Тэрбээр Номхон далайн флотын командлагч Виктор Лийн, Сахалины муж дахь Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн газрын дарга Сергей Махори болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны 68 дугаар армийн корпусын үүрэг гүйцэтгэгч командлагч Алексей Шведов нартай “Варяг” хөлөг онгоцон дээр уулзсан байна.

Путин “Тусгай цэргийн ажиллагааны хүрээнд чухал асуудлууд хэлэлцэгдэж байгаа ч Оросын төрийн аюулгүй байдлыг бүх хил, бүх бүс нутагт хангах нь бидний үүрэг” гэж онцолжээ.

Мөн Номхон далайн флотын хариуцсан бүс нутгийн нөхцөл байдал амаргүй байгааг хэлээд, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар холбогдох албан тушаалтнуудын саналыг сонссон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00