Dark Light
Гадаад | 2026-08-14

БИЛЛ ГЕЙТСИЙН ОХИН 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн охин Фиби Гейтс цахим худалдаатай холбоотой залилангийн схемд оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл гарчээ.

23 настай Фиби Гейтс София Кианнигийн хамт хэрэглэгчдэд хувцас, аксессуарын хямдрал олоход тусалдаг “Phia” браузерын өргөтгөлийг хөгжүүлсэн байна. Хэрэглэгч уг үйлчилгээгээр дамжуулан худалдан авалт хийхэд тус компани борлуулалтаас тодорхой хэмжээний шимтгэл авдаг байжээ.

Гэвч “Bloomberg”-ийн мэдээлснээр, “Phia” нь хэрэглэгч үйлчилгээг ашиглаагүй байсан ч түнш байгууллагуудын күүкиг автоматаар суулгаж, тухайн худалдан авалтаас комисс авах боломжтой байсан аж. Үүнийг “cookie stuffing” буюу борлуулалтаас үндэслэлгүйгээр шимтгэл авах цахим залилангийн арга гэж үздэг.

Тус функц цуцлагдсаны дараа “Phia”-гийн өдөр тутмын орлого 80 мянган ам.доллараас 10 мянган ам.доллар болж буурсан байна. Компанийн зүгээс асуудал үүсгэсэн функцийг устгаж, буруу тооцогдсон шимтгэлийг түншүүдэд буцаан олгож эхэлснээ мэдэгджээ.

Хэрэв уг үйлдэл АНУ-ын хуулиар цахим залилангийн гэмт хэрэгт хамаарвал 20 хүртэл жилийн хорих ял авах эрсдэлтэй. Гэхдээ Фиби Гейтсэд эцсийн байдлаар ямар хариуцлага хүлээлгэх нь хэргийн нөхцөл болон шүүхийн шийдвэрээс шалтгаална.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00